УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тойрогтоо ажиллаад ирлээ

Хамаарах огноо: 2017-03-06 11:17

 УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир иргэд сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэр дэвшсэн 48-р тойргийн 8 багт, сонгогдсоноос хойш 5 дахь удаагаа ажилласан тухай тоймыг та бүхэнд хүргье. Энэ удаагийн уулзалтанд Орхон аймгийн удирдлагуудаас гадна, баг бүрээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч нар оролцож цаг үеийн мэдээлэл өгсөн юм. Уулзалтаар тойрогтоо хийхээр төлөвлөгдсөн ажлуудаа танилцуулахаас гадна иргэдийн оролцоотойгоор бүтээн байгуулалт хийж, “Гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах” төслийн танилцуулга хийлээ.  

Гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах төсөл нь иргэдийн оролцоотойгоор гудамж талбайн засвар хийх, хашааны жигдрэлт, явган хүний зам, гэрэлтүүлэг,  хогын сав, тоглоомын талбай гэхчлэн гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах ажлыг иргэд, мэргэжилтнүүдтэй хамтран  хийдэг цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэсэн, иргэд өөрсдөө оролцож байгаагаараа илүү үр өгөөж, бүтээмжтэй болдог төсөл юм. Цаашдаа нэг зохион байгуулалтанд орж, иргэдийн оролцоо нэмэгдэн орчин нөхцлөө сайжруулж цэвэрхэн, тохилог хаус хороолол болгох зорилготой ажиллах юм.


Энэ хүрээнд гэр хорооллын зургаан багийн засаг дарга, Эрдэнэт хотын ерөнхий архитектор Мөнхдалай, архитектор Чинбаяр нартай УИХ-ын гишүүн Дамба-Очир өөрийн биеээр ажлын чиглэл өгөхдөө гудамж болгонд хуримтлалын бүлэг байгуулж нэг зохион байгуулалтанд орж ажиллахыг онцлон сануулллаа. 


Үүсгэсэн: 2017-03-29 11:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..