МЭНДЧИЛГЭЭ

Хамаарах огноо: 2017-10-02 15:29

МЭНДЧИЛГЭЭ

    Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудаа олон улсын ахмадын баярын өдрийн халуун мэнд хүргье. 

    Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 26 дах жилдээ, Монгол Улсад 24 дэхь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг. Тэр дундаа Эрдэнэтийн ахмадууд энэ хотын бүтээн байгуулалт, үндэс суурийг тавьж өнөөдрийн Эрдэнэтийн өнгийг тодорхойлогчид билээ. Эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд минь дэлгэр жаргалыг эдлэх болтугай.

Улсын Их Хурлын гишүүн Дорждамбын Дамба-Очир


Үүсгэсэн: 2017-10-03 15:28

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..