Мэндчилгээ

Хамаарах огноо: 2017-12-26 14:21

Мэндчилгээ

Эрдэнэт хэмээх их овгоор овголж түүхэнд өөрсдийн мөрийг тодоос тод үлдээж буй Монгол Улсын тулах багана болсон эрхэм Эрдэнэтчүүддээ шинэ оны мэнд хүргье. Улирч буй 2017 он Эрдэнэтчүүдийн маань хувьд  шинийг санаачилсан он байлаа. Бид аливааг өөдрөгөөр харж өнөөдрийг хүрсэн. Бид бүтээн байгуулж хөдөлмөрлөж ирсэн ард түмэн. Тиймдээ ч хотынхоо бүх зүйлд сэтгэл шингээн байгуулсан юм. Бид цаашдаа ч илүү ихийг хийж бүтээх болно. Эрдэнэт хот бол 40 жилийн түүхтэй Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон хот юм. Тун удахгүй
“Үндсэн хууль”- д Эрдэнэтийг хот хэмээн нэрийдэх баярт мөч ойртож буй. Бид хамтдаа үүнийг хийж чадна хэмээн итгэж байна.  

Ирж буй 2018 он айл бүрт инээмсэглэл тодорч, хүн бүр эрүүл оршиж, элэг бүтэн аз жаргал дүүрэн байхыг хүсье.

Эрдэнэтчүүддээ шинэ оны мэнд хүргэе.

                                    УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Дорждамбын Дамба-Очир  


Үүсгэсэн: 2017-12-26 14:21

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..