Эрдэнэт: - Бүсийн оношлогоо эмчилгээний төвд түргэний 2 машин бэлэглэлээ

Хамаарах огноо: 2017-05-03 12:46

Хөдөө орон нутгийн нэн тулгамдаж байгаа асуудал бол түргэн тусламжийн авто машин байдаг. Засгийн газраас энэ жил эрүүл мэндийн үйл ажиллагааг дэмжиж 152  авто машины санхүүжилтыг суулгаж өгсөн байна. Хэдийгээр Орхон аймаг бусад аймгуудаас  харьцангуй хангамж сайн байдаг ч хүн амын нягтаршил ихэсч байгаатай холбогдуулан түргэн тусламжын хүрэлцээ багасч байна. Тэр дундаа алслагдсан гэр хорооллын айлууд, захын багуудад амьдарч байгаа иргэд тусламжын үйлчилгээг хурдан шуурхай хүргэхийн тулд ийнхүү түргэн тусламжийн машиныг Бүсийн оношлогооны төвд бэлэглэлээ.  Эрүүл мэндийн яамнаас сумдын 60 орчим хувьд нь  парк шинэчлэлд оруулахаар тусгасан. Энэ ажлын хүрээнд Жаргалант суманд мөн нэг түргэн тусламжийн машиныг хүлээлгэн өгөв. 



Үүсгэсэн: 2017-05-23 12:46

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..