Үндсэн хуулийн өөрчлөлтөнд иргэдийн санал чухал

Хамаарах огноо: 2017-04-20 09:13

Үндсэн хуулийн өөрчлөлтөнд иргэдийн санал чухал

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал УИХ, Засгийн газар, улс төр, нийгмийн хүрээнд хэлэлцэгдэж байгаа, үүнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг нутгийн удирдлагатай холбоотой гол хуулиудад өөрчлөлт хийгдэх төлөвтэй байгааг харгалзан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газраас санаачлан, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран нутгийн удирдлагын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын дунд цуврал хэлэлцүүлгийг энэ оны 4-6 сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орон ажиллаж байгаатай холбогдуулан эхний хэлэлцүүлэгт оролцож эрдэмтэдтэй санаа бодлоо солилцлоо. Мөн цаг үеийн асуудлаар "Ардын мэдээ"- гээр дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэлээ. 


Үүсгэсэн: 2017-04-20 09:13

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..