Словак улс манай улстай бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн

Хамаарах огноо: 2017-11-29 09:51

Словак улс манай улстай бүхий л талаараа хамтран ажиллахад бэлэн

11 сарын 27 - 30-ны хооронд  Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини манай улсад ажлын айлчлал хийлээ. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр манай улстай хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини илэрхийлэв. Мөн харилцан туршлага солилцох, Словакийн тэргүүлэх техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ хэллээ. Түүнчлэн Словак улс Монгол улсаас ажиллах хүний нөөц авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийллээ.


Үүсгэсэн: 2017-12-04 09:51

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..