УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир цаг үеийн асуудлаар ярилцлаа

Хамаарах огноо: 2017-01-27 10:11

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир цаг үеийн асуудлаар ярилцлаа

Хүн бүр тэр дундаа Эрдэнэтчүүд  “Эрдэнэт үйлдвэр”- ийн 49 хувийн энгийн хувьцааг хэрхэн шийдэхийг хүлээж байсан юм.  Тэгвэл  “Эрдэнэт” ХХК-ний 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд шилжүүлэн авах тухай дөрвөн заалт бүхий тогтоолын төслийг УИХ-ын чуулганы 2017 оны хоёрдугаар сарын 10-ны  нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний эцэст худалдан авалтын хуулийн зөрчлийг арилгаж төрд шилжүүлэн авах нь зөв хэмээн, хуралдаанд оролцсон 61 гишүүнээс 49 буюу  80.3 хувь нь  үзэж УИХ-ын  тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоолоор “Эрдэнэт” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа төрийн мэдэлд шилжихээр болов.  Тогтоолын төсөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авах, улмаар уг шийдвэрийг гаргасан өмнөх засгийн газрын тэргүүн, холбогдох сайд нарт хариуцлага тооцох асуудлыг тусгаж өгөөд байгаа юм.  УИХ-аас баталсан уг тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлж ажиллах  үүрэг хүлээх юм.


Үүсгэсэн: 2017-04-04 09:59

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..