Эрдэнэт хот кино театртай боллоо

Хамаарах огноо: 2017-06-30 17:29


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2010 онд Эрдэнэт хотод хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг, тиймээс кино театр байгуулах санаачилга гаргаж  газрын зөвшөөрөл, анхны хөрөнгө оруулалтыг гаргаж эхлэлийг нь тавьж байсан юм. Харамсалтай нь хөрөнгө оруулалт гацаж зогсонги байдалд орсон уг ажлыг Сод Монгол гурппт хувьчилж өгсөнөөр өнөөдөр ийнхүү биеллээ олж сүндэрлэлээ. “Эрдэнэт-Өргөө 4” кино театр нь орчин үеийн Dolby Cinema технологи бүхий дэлхийн стандартад нийцсэн дотоод засал бүхий дөрвөн энгийн, нэг VIP танхимтай. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан автомат тоглоомын төв, лоунж, караоке үйлчилгээний таван өрөөтэй. Ая тух, тохилог орчин, дэвшилтэд технологи нэвтрүүлсэн кино театртай боллоо.

Уг кино театрыг барихад зургаа орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.





Үүсгэсэн: 2017-06-30 17:29

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..