УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2480 гаруй айл өрхөд тусламжийн нүүрс тараалаа

Хамаарах огноо: 2017-01-11 10:54

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2480 гаруй айл өрхөд тусламжийн нүүрс тараалаа

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн сонгогдсон гэр хорооллын 6-н тойргийн ахмад настан болон зорилтот бүлгийн 2480 гаруй айл өрхөд нүүрс тараалаа. Гишүүн биш байхдаа ч жил бүр хийдэг энэ ажлыг иргэд хүлээдэг болсон нь нууц биш юм. Тиймээс энэ удаад 195 тн нүүрсийг нэг айлд 40 кг-аар 2 шуудай  байхаар тооцов. Энэ удаагийн ажлыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын Орхон аймаг дахь бие төлөөлөгч Ц.Цэцэгээ зохион байгуулж Баян, Шанд, Цагаанчулуут, Даваат, Баянбулаг, Наран багийн ахмадын холбооны дарга нартай хамтран ажиллаа. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нүүрс тараах ажилд өөрийн биеэр оролцож иргэдийнхээ санал бодлыг сонсохоос гадна, Орхон аймагт цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.


Үүсгэсэн: 2017-03-28 13:36

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..