Мэдэгдэл

Хамаарах огноо: 2017-12-01 09:58

МЭДЭГДЭЛ

Баянзүрх дүүргийн 21 хороонд байрлах “Очиртөв” буудалд 2017 оны 8 сарын 22– 23-ны шилжих шөнө 13 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан байна. Уг хэрэг илрэхгүй удаашираад байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой холбоотой гэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Учир нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үүсгэн байгуулсан “Очир төв” ХХК-тай адил нэртэй буудалд хэрэг гарсанд андууран сэтгүүлчид  мэдээллээ нягтлаагүйд оршино.  “Очир төв” ХХК нь зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ямар ч  баар, ресторан, буудал байхгүй болохыг тойргийнхоо иргэдэд албан ёсоор мэдэгдэж байна.  

Болсон хэрэг явдалд гүнээ харамсаж, өөрийгөө өмөөрч нэрээ хамгаалахаас илүүтэйгээр УИХ-ын гишүүд бид эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ хэрхэн, яаж хуульчилж хамгаалах ёстойг, төрийн үйлчилгээг шат шатанд нь чанаржуулах хэрэгтэйг, хүний амь аврах хором, мөч бүрийг цаг алдалгүй авч байх шаардлагатайг, шүүх эмнэлэг, эргүүлийн цагдаа, хараа хяналтаас гарсан хувь хэвшлийн байгууллагуудыг цэгцлэх,  хотын камер бүр ажилладаг байх шаардлатайг сануулсан охины амь үнэ цэнэгүй байлгахгүйн төлөө санаа тавин ажиллаж байна. Гэсэн хэдий ч худал үгийг мянга давтахаар үнэн болдогийн адил худал мэдээлэл гарсаар байгаад тэвчилгүй ийнхүү мэдэгдэл гаргаж байгааг нийт сонгогчид иргэд та бүхэн ойлгон хүлээж авахыг хүсье. 

         


Үүсгэсэн: 2017-12-04 09:58

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..