УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР МОНГОЛ УЛСАД, БНПУ-ААС 50 САЯ ЕВРОГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХААР БОЛЛОО

Хамаарах огноо: 2017-03-29 11:05

 УИХ-ын гишүүн , УИХ-дах Монгол-Польшийн парламентийн бүлгийн дарга Д.Дамба-Очироор ахлуулсан УИХ-ын гишүүн Б.Батзориг,    А.Сүхбат, Л.Элдэв-Очир нар Бүгд Найрамдах Польш Улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын эхний өдөр Сеймийн дэд маршал  Рышард Терлецки, Сенатын дэд маршал Мария Коц нарт бараалхаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. УИХ-  ын гишүүн Монгол-Польшийн парламентийн бүлгийн дарга Д.Дамба-Очир хоёр орны харилцаанд парламент хоорондын харилцаа  онцгой байр эзэлдэг бөгөөд парламентын Тамгын газар хоорондын уламжлалт харилцаа чухал ач холбогдолтой байсаар байгааг      уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн БНПУ-ын Засгийн газраас нөхцөлт тусламжийн зээл /tied aid/ буюу экспортын зээлийг  жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай 50 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийг энэ гурван сард багтаан шийдүүлэхээр  боллоо. Эхний таван жил нь үндсэн зээлээс чөлөөлнө. Үүний 65 хувьд нь Польшийн тал тоног төхөөрөмж нийлүүлэх бол, 35 хувьд нь  Монголын талаас оролцох юм.  


Мөн БНПУ-ын Сеймийн Маршал Марек Кухчински, Сенатын Маршал Станислав Карчевски нарыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг УИХ-ын дарга М.Энхболд урьсныг айлчлалын үеэр уламжилж урилгыг гардуулан өгсөн юм. 


Үүсгэсэн: 2017-03-29 10:55
Мэдээллийг ачааллаж байна ..