Орхон аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Хамаарах огноо: 2018-06-05 13:32

Орхон аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Орхон аймгийн хүн ам өсөхийн хэрээр БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа зарим үед ачааллаа даахгүйд хүрээд байсан. Иймээс 2016 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн юм. Орчин үеийн хүүхдийн эмнэлгийн стандартын дагуу өвчтөн хэвтэн эмчлүүлэх 50 ортой, хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий хүчилтөрөгчийн хоолой, давхар бүртээ сувилагчийн пост, зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхартаа техникийн хэсэг, хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй юм. Ийнхүү орчин үеийн стандарт бүхий шинэ эмнэлэг ОРХОН аймагт ашиглалтад орлоо. 2,5 км радиуст интернет сүлжээ цацах сүлжээний тоног төхөөрөмж  гардуулан өглөө. Интернет, сошиал хэрэглээ дээгүүр тавигдах болсон өнөө үед хэвтэн эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй интернет сүлжээ ашиглах боломжтой болох юм. 



Үүсгэсэн: 2018-06-05 10:01

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..