МУ-ын аварга малчин С.Баасандоржид УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир шагналыг нь гардууллаа

Хамаарах огноо: 2017-02-22 17:22


 УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхон аймгийн малчин айлуудаар орж аж байдал, өвөлжилтийн байдалтай танилцлаа. Мөн Орхон аймгаас төрсөн Улсын аварга малчин С.Баасандоржийнд зочилж  Улсын аварга малчны шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.


Орхон аймгаас гал бичин жилийн Улсын аварга малчин нэг, Улсын аварга фермер нэг, улсын аварга  тариаланч хамт олон нэг, аварга тариаланч гурав төрлөө. Өнгөрсөн онуудад улсын сайн малчин цол олгодог байсныг энэ жилээс хуучин уламжлалыг сэргээн улсын аварга малчин болгон өөрчилжээ. Орхон аймгийн хувьд 39.5 мянган га бэлчээрийн талбайтай. Мал бүхий 1130 өрхийн 811 нь буюу 70 орчим хувь нь Жаргалант сумын нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж байна. Жаргалант сумын 348 өрхийн 3.5 мянган мал өөрийн нутаг дэвсгэрт, 275 өрхийн 55.3 мянган мал Булган аймгийн хил залгаа Орхон, Бугат сум, Сэлэнгэ аймгийн баруун бүрэн сумын нутаг дэвсгэрт отроор нутаглаж байна. Орхон аймагт мал тооллогоор 134 мянган толгой мал тоологдсон байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхон аймгаас улсын аварга малчинаар тодорсон Баян-Өндөр сумын Говил багийн малчин Санжийн Баасандоржийнд зочилж Улсын аварга малчин шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Улсын аварга малчин Баасандоржийнх өнгөрсөн онд 768 толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 20,7 хувиар мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөжээ. 





Үүсгэсэн: 2017-03-29 17:22

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..